Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан Корона вирус тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, товыг жич зарлахаар болсон билээ. Энэ хугацаанд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд та бүхэнд зориулан цахим зөвлөмжийг хүргүүлж байна. ТА ЭНД ДАРЖ ЦАХИМ ЗӨВЛӨМЖИЙГ ҮЗНЭ ҮҮ.
Зохиогч: Эрхэм админ
Өчигдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар өмнөх хуралдаануудаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, иргэдийг тусгаарлах, ажиглах байруудын бэлэн байдал, хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээж байгаа учраас хяналтыг эрчимжүүлэх, ААНБ иргэдийн түлээ нүүрсний хангалт, 2020 оны ХАА-н мал хаваржилтын байдлын талаар авч хэлэлцлээ. Онцгой комиссын шийдвэрийг зөрчин морин уралдаан зохион байгуулсан, хулгайн замаар зорчихыг оролдсон иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах бөгөөд өнөөдрөөс эхлэн хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээж байгаа тул манай аймгийн хувьд Хөшөөтийн даваа хүртэл тээврийн цагдаагийн 62 алба хаагч гарч хяналт тавин ажиллана. Мөн энэ…
Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралдлаа. Тус хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Тус шуурхай хуралдааны үеэр хэлтэс агентлагийн удирдлагууд мэдээлэл хийсэн бөгөөд зарим онцлох мэдээллээс хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд тархаад COVID-19 халдвар дэлхийн 66 оронд бүртгэгдэж нийт 89040 халдвар авснаас 45023 хүн эдгэрч, 3044 хүн амь насаа алдаад байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар короновирусын халдвараар өвчилсөн хүн байхгүй байгаа бөгөөд сэжигтэй 11 хүн, ажиглалтад 320 хүн байна. Манай аймгийн хувьд бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа бөгөөд “Учралтбаяр” өрхийн эмнэлгийн байранд 30, “Эрдэнэт сувиллын цогцолбор”-т 106 хүний тусгаарлах байрыг бэлтгэсэн аж. …
МЭНДЧИЛГЭЭ Орхон аймгийнхаа нийт иргэд, ахмад буурлууд Та бүхэндээ XVII жарны “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй гахай жил Орхончуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлсээрээ улсдаа тэргүүлсэн сайхан жил болж өнгөрлөө. Айлчлан ирж буй “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилдээ Орхончууд, Эрдэнэтчүүд та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА
БНХАУ болон дэлхийн зарим улс орнуудад шинэ төрлийн коронавирусын халдвар гараад байгаатай холбогдуулан төр засгийн зүгээс зарим арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа билээ. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас үүнтэй холбоотойгоор цаг тухай бүрт нь төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл хийн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас иргэдэд хандан мэдээлэл хийлээ. Харин манай аймгийн хувьд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан мөн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа. Тэгвэл Монгол түмний сар шинийн баярын үеэр буюу 23-ны 08:00 цагаас эхлэн 27-ны өдрийн 08:00 цагийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч, орох автомашин болон нийтийн тээвэр, төмөр замын тээврийн хөдөлгөөнийг…
Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад орон нутгийн өмчит газрын болон сумдын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Тус ёслолын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд удирдан явуулав. Мэдээллийн төв
Аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хүн ам олноор цуглардаг худалдааны төв, захууд зэрэг 22 аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбайд халдваргүйтгэлийн ажлыг зохион багууллаа. Өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу “Есөн эрдэнэ”, “Эрдэнэт” их дэлгүүр, “Төгөл” худалдааны төв, “Мэнд амар” худалдааны төв, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, “100 айл” худалдааны төв, “Бичил” худалдааны төв, “Номин” супермаркет, “Танил” техникийн зах, “Барс-1” төв, Худалдааны гудамж зэрэг газруудад халдваргүйтгэлийн ажил хийгээд байна. 2020 оны 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд нийт 230,088 ам метр талбайг 37 тонн ус,…
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн IV хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар “Шагналд тодорхойлох тухай”, “Хуралдаан зарлах тухай” Бусад гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчид хэлэлцээд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар тогтлоо.