Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жил бүр 2 тал хамтарсан ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай. 2019 онд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтээ 90.7 хувьтай дүгнэлээ. Өнгөрсөн онд 5 чиглэл 13 арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэсэн гагнуурын электродоос тус үйлдвэр 52 тонныг худалдан авахад 315 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтынх нь 9…
Зохиогч: Эрхэм админ
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 12-нд А/86 дугаар захирамж гаргаж холбогдох газар, хэлтэс, албадад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Караоке, барны үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, согтууруулах ундааны борлуулалтад цагийн хязгаарлалт хийх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, зах, худалдааны төвүүд, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны байруудад ариутгал, халдваргүйтэл хийх ажлыг тогтмолжуулах талаар захирамжид туссан юм. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэгдсэн. Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байна.…
Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа. Уг судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг “Sweco” групп, “Монкансалт” ХХК зэрэг байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна. Өнөөдөр танилцуулсан ТЭЗҮ-д туссанаар төслийн хүрээнд хотын хэмжээнд 14 мянган м3 далан, 1900 метр үргэлжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж долоог байгуулахаар туссан байна. Төслийн хүрээнд Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажилд нийтдээ 14 сая ам.долларын санхүүжилт…
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой коммиссын 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Уг захирамжид: – 2020 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке, баарны үйл ажиллагааг 2020 оны 3-р сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох – Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх – Иргэд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх – Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих – Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн…
Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Төслийн уралдаанд Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан аймгууд болох Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Увс аймгуудын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхнийг шинэ болон ногоон технологийн санаагаа ирүүлэхийг урьж байна. “Шинэ…
БНХАУ-д шинэ Коронавирусийнн халдвар газар авч байгаагийн хэрээр хөрш зэргэлдээ орших манай улс өндөр эрсдэлтэй орны тоонд тооцогдож байна. Хүн ам ихээр оршин суудаг, дамжин өнгөрөгсдийн тоо өндөр байдаг манай аймгийн хувьд ч мөн эрсдэл өндөртэй хотуудын тоонд зүй ёсоор хамаарна. Иймээс аймгийн Онцгой комиссоос бэлэн байдлыг хангах үүднээс БОЭТ-д нэн шаардлагатай байгаа зарим нэг тоног төхөөрөмжийг авч, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өнөөдөр тус эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Үүнд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 2, зайнаас хүний биеийн халуун хэмжигч аппарат 10, пульсоксиметр буюу зүрхний пульс болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч 10 ширхэг буюу нийт 4 сая 300 мянган төгрөгийн…
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэр дэвших сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зарлаж байна. Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн Цагдаагийн албаны тухай хуулийн 62.4-т заасан шаардлагыг хангасан байх ба Нутгийн удирдлагын ордны 316 тоот өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 18-ны дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд: 1. Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/ 2. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас Материалыг ажлын цагаар хүлээн авна. Шаардлагатай асуудлыг 7035-0494 дугаарын утсаар лавлана. СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тус хорооны хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай, хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Түмэнжаргал, хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Баяржаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч В.Адъяа С.Гандолгор, Х.Оюун-Эрдэнэ нар хүрэлцэн ирж, төлөвлөгөөнд тусгах зарим асуудлаар санал солилцлоо. Мөн хорооны бусад гишүүдээс ирсэн саналыг төлөвлөгөөнд тусган Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны чиг үүрэг: Дэд бүтцийн цогц бодлого Хот байгуулалт,…