Зохиогч: Эрхэм админ

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан явуулав. Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Нийтийн тээврийн үйлчилгээнд сансрын GPS системээр байнга хяналт тавин ажилладаг бөгөөд 7 хоног бүрийн зөрчлийн талаар мэдээлэл хийдэг. Өнгөрөгч 7 хоногт 36 автобус нийтийн тээвэрт ажиллаж, шугамын гаралт дунджаар 28 тээврийн хэрэгсэл, парк ашиглалт 77.7 хувь, өглөөний эх авалтын үед дунджаар 26 тээврийн хэрэгсэл буюу 72.2 хувьтай байжээ. Зарим автобусууд батлагдсан маршрутаас дутуу эргэх, графикт цагаас хоцрох, орой эрт зогсох, цагийн хуваарь мөрдөөгүй зэрэг зөрчил гаргаж байна. Нийт зөрчлийн 20 хувийг “Тод од транс” ХХК-ийн автобусууд эзэлсэн…

Read More

Төрийн бус байгууллагуудыг дэмжих, хамтран ажиллах зорилгоор төрийн зарим чиг үүргийг аймгийн ЗДТГ -аас гэрээний үндсэн дээр ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх тул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ болон мэргэжлийн холбоод аймгийн ЗДТГ-ын өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу холбогдох хэлтсүүдэд хандан хамтран ажиллах хүсэлт болон хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, төсөл болон төсвөө 2020 оны 2 дугаар сарын 18-ны дотор ирүүлэхийг хүсье. Аймгийн ЗДТГ

Read More

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.      Төрийн албаны Ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны 2 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо. Мэдээллийн төв

Read More

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр өнөөдөр Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад болон сумдын Засаг дарга нарын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Дээрх арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ХШҮДАХ-ийн дарга М.Жанболат гэх мэт бусад хэлтсийн дарга нар оролцож байна. Байгууллага, агентлагууд 2019 онд хэрэгжүүлэн ажилласан ажлын тайлангаараа илтгэл тавин хэлэлцүүлж байна. Үүнд нийт 26 газар, хэлтэс, албад өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлж байгаа бөгөөд маргааш мөн үргэлжилнэ. Мэдээллийн төв

Read More

Аймгийн Засаг дарга Д.Батлут 2020 оны 1-р сарын 27-нд захирамж гаргаж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд түр хаахаар боллоо. Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, спорт, урт, богино хугацааны сургалт семинар, дугуйлан секцийн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Түүнчлэн эм эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалалтын хувцас, хэрэгслийн нөөц болон худалдаалах үнийн байдалд хяналт тавих Ажлын хэсгийг байгуулав. Мөн худалдаа, үйлчилгээний зах, төвүүд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол зохион байгуулах…

Read More

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдлаа   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус хорооны хуралд Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны дарга Б.Мөнхнасан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, хорооны гишүүн Д.Батбилэг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Т.Чинзориг, Ц.Гансүх нар хүрэлцэн ирж, төлөвлөгөөнд тусгах асуудлаар санал солилцлоо. Хөгжлийн хорооны бусад гишүүдээс ирсэн зарим саналыг төлөвлөгөөнд тусган Орхон аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны чиг үүрэг: Аймгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлт Үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал Хөрөнгө оруулалтын бодлого Үйлдвэрлэл технологийн парк Хангайн бүсийн хамтын ажиллагаа…

Read More

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа       Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тус хорооны хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр,  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, хорооны гишүүн Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал, Б.Мөнхдалай, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагай нар хүрэлцэн ирж, төлөвлөгөөнд тусгах зарим асуудлаар санал солилцлоо. Мөн  хорооны бусад гишүүдээс ирсэн зарим саналыг төлөвлөгөөнд тусган Нийгмийн хөгжлийн хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Ниймгийн хөгжлийн хорооны чиг үүрэгт: • Эрүүл мэнд • Боловсрол • Соёл, урлаг, музейн сан хөмрөг •…

Read More

             Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит бус хуралдааныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, үг хэллээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ.       “Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд…

Read More

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон. Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага…

Read More

      Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-тай хамтран зохион явууллаа.      Үндэсний бөхийн барилдааны нээлтэнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Жаргалсайхан, Б.Отгонбат, С.Ганцогт болон ардын Их Хурлын депутатууд оролцлоо. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн…

Read More