Амтлаг киви жимсээр хамтлагаа нэрлэн, 2000-аад оны эхээр Монголын урлагийн талбарт шинэ өнгө нэмж, шуугиан тарьж байсан хамтлаг бол “Киви” билээ. Уран бүтээлээрээ нийтэд гарч ирээд өөрсдийн өвөрмөц төрх, шинэлэг байдлаараа цахиур хагалж чадсан охидын гайхалтай хамтлаг яах аргагүй мөн Хамтлагийнхаа нүүр царай болж, стиль имижээрээ өнөөдрийг хүртэл тодорч яваа эмэгтэй бол Ц.Намуун. Олон нийт түүнийг МУСГЗ, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь мэднэ.Их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр дөч шүргэж яваа гэхэд өөрийнхөө гоо сайхан,гоолиг биеэ хадгалж 18-т шиг гялалзаж явна.
Зохиогч: Эрхэм админ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн хоёрдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 22 удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамруулжээ. Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ. Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын…
О.Сэргэлэн: П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хүний Гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, багийн ахлагч О.Сэргэлэн: УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүн элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын тавхан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг.…
Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах мөнгөн дүн өөр өөр байх юм. Цахим системд нийт 43,361,764 баримт бүртгэгдсэн байна. 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг /:43,378 4 орон таарсан /40,000-100,000/: 4,387 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 384 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Фото: Хаврын чуулганы нээлтээс
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, хэргийг энэ сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр шүүхээс дээрх хэргийг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эргэн сануулахад, хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг. Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж…
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Т.Батцэцэг бэлтгэлийнхээ үеэр эгэмнийхээ ясыг хугалж, шоугаа өндөрлүүллээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тодруулбал, ““Ододтой бүжиглэе” шоугаа харамсалтай нь 2-р бүжигнээсээ өндөрлүүлэхээр боллоо. Намайг дэмжиж байсан сайхан үгсээр урам өгч байсан та бүхэндээ талархлаа илэрхийлье. Олон хүмүүс надад санаа зовж хүнд бэртсэн үү? Гайгүй юу? Дэмжиж байгаа шүү! Дахин тайзнаа бүжиглэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэх мэт олон асуулт болон дэмжсэн мессеж ирж байгаа тул та бүхэндээ шоугаа орхих болсон тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо. Тэмцээнийхээ 2 дахь удаагийн бүжгийн бэлтгэлийнхээ үеэр өндөр өргөдөг хэсэг ( trick / dance…
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтэд Тэрбумтан “Худаг” Б.Пунсалмаа брэндээр гангарсан нь манай дуранд буулаа. Түүний хувьд 2023 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас жагсаалтаар орж ирсэн билээ. Хэзээнээс эрхэмсэг, хээнцэр тэрээр УИХ-ын гишүүдийг орлогоороо тэргүүлдэг гэнэ шүү.
Олны танил хосуудын дунд хамгийн дуулиан шуугиантай нийлcэн хосууд бол жүжигчин Золзаяа, реппер Рүүки нар билээ.Жүжигчин Золоо урлагаас хөндийрч хоёр хүүтэйгээ цагийг өнгөрүүлэх болсон бол түүний хайрт хэргээс холуур нам гүмхэн дуулсаар яваа. Уран бүтээлээсээ хөндийрсөн Золоо хэвийн жиндээ орж жимбийжээ. Мөн өөрийн гэсэн youtube сувагтай болсон гэнэ шүү.
Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг зөвлөж байна. Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан…