Зохиогч: Эрхэм админ

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө 02.00 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож,…

Read More

Тусгай олимпийн уулын цанын төрөлд уралдсан Монгол Улсын тамирчин А.Анхзул алтан медаль хүртлээ. Мөн снөүбордын төрөлд өрсөлдөж буй А.Алтан-Очир болон М.Энхзаяа нар мөнгө, хүрэл медаль авч медалийн өнгөө хувиргажээ.

Read More

Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулж, уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлог нэгэн бол дуучин Б.Батцэцэглэн билээ.  Монгол намба төрх, ааль, ялдам түүнийг хаанаас ч харсан үзэсгэлэнтэй, жинхэнэ Монгол өнгө төрхийг өвлөн төрсөн гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн намар бие давхар байхдаа дуучин Б.Алтанжаргалтай хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийсэн тэрбээр  амаржиж хөөрхөн охинтой болжээ.Гэр бүлд нь аз жаргал хүсье.

Read More

Сайхан бие, үзэсгэлэнт төрхтэй бүсгүй Н.Энхмаа хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж, гурван хүүхэд  төрүүлэн нам гүм амьдрах болсон. Олны өмнө төдийлөн гардаггүй бүсгүй “Ододтой бүжиглэе” шоунд оролцож өөрийгөө халуухан бүжигчин бүсгүй гэдгээ олонд зарлав.  Өөрийнхөө бие галбирыг ээж болсон ч алдаагүй тэрбээр цэцгийн дэлгүүр ажиллуулж байгаа гэсэн шүү.Түүний гэр бүлийн зургаас сонирхье.

Read More

Өнөөдөр Говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд жолооч та бүхэн зам, даваа, гүвээнд үүссэн халтиргаа, гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчино уу.

Read More

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдож, нэлээд олон жил хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг…

Read More

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагддаг. Энэ жилийн тухайд Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсонбилээ. Ийнхүү төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно. Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж…

Read More

Дуучин Б.Баярцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж энэ сарын 7,8-нд “Diva” хэмээхамьд хөгжим, оркестртой тоглолтоо хийнэ. Тэрбээр өчигдөр тоглолтын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн хурлын үеэр  “Diva” амьд хөгжмийн бие даасан тоглолтод минь хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших “Би хайрыг мэднэ” шинэ дуугаа анх удаа дуулна. Мөн би өөрийн найман цомгоосоо дуугаа сорчилж дуулна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолтоо хийж байгаа учир эмэгтэйчүүддээ олон бэлэг бэлдсэн. Тэднээс товч дурдвал, “COCCINELLE” брэндийн хоёр цүнхийг онцгой хоёр зочинд бэлэглэнэ. Мөн тоглолтод ирсэн зочид маань шинээр гаргаж буй пянзыг 50 хувь хямдруулан авах боломжтой. Үзэгчдэд зориулж зураг авхуулах ханаа амьд…

Read More

Монгол, Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “In da house 3: in Korea” МУСК-ны хэвлэлийн бага хурал боллоо. БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчид, уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээжээ.“In Da House3” УСК-нд тоглосон БНСУ-ын жүжигчид Монголд хүрэлцэн ирж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Read More

Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 112 жилийн ойн баяр тохиож байна. 112 жилийн өмнө буюу 1913 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжих үндэс тавигдсан түүхтэй. 1993 онд МСНЭ-ийн Их хурлаас 03 дугаар сарын 06-ны өдрийг Үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэж тогтсон юм. Нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе!

Read More