Зохиогч: Эрхэм админ

“Аминч” УСК-гоо нээж буй “Хувьсал” продакшны үүсгэн байгуулагч МУГЖ У.Уранчимэгт баяр хүргэхээр хоёр А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар иржээ. Тэдний хувьд УДЭТ-т багагүй хугацаанд нэг дор ажиллаж хуурай эгч дүүс болсон. Улмаар 2019 онд уран бүтээлийн асуудал дээр үл ойлголцол гарч, “Тэнгэрээс буусан од” кинонд У.Уранчимэг жүжигчин О.Дөлгөөнийг гол дүрд сонгосон. Иймхүү тэдний дотно нөхөрлөл цэг тавигдсан гэж фенүүд нь үзэж байв. Тэгвэл тэд эвлэрч,шинэхэн киногоо өлгийдөж буй том эгчдээ баяр хүргэхээр нээлтийн үйл ажиллагаа дээр нь иржээ.

Read More

“Хувьсал” продакшны хамт олон өнөөдөр /2025.03.05/ “АМИНЧ” уран сайхны киногоо нээлээ. “Хувьсал” продакшны захирал, гавьяат жүжигчин У.Уранчимэг залуу уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж,  “байр бэлэглэдэг” босго тогтоогоод байна.. У.Уранчимэг гавьяат кино нээлт бүр дээрээ баг хамт олныхоо авьяас, хөдөлмөрийг үнэлдэг бөгөөд энэ удаад “Аминч” киноныхоо нээлт дээр зохиолч, найруулагч, жүжигчин, “Хувьсал”-ын хясаанд нуугдсан “сувд” гэгддэг Г.Бямбасүрэнд Германы алдарт машин үйлдвэрлэгч “Volkswagen”-ны 2025 оны цоо шинэ загварын  автомашиныг бэлэглэв.

Read More

Цагдаа, цэргийн байгууллагууд маргаашаас өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж байна Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Бөхийн барилдаан 15:00 цагт эхлэх тул өндөржүүлсэн бэлэн байдлын хамгаалалтад гарахыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Read More

УДЭТ-аас нэг Ардын жүжигчин, хоёр гавьяат жүжигчин төрөхөөр болжээ. Тодруулбал, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Ардын жүжигчин цолоор, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг гавьяат жүжигчин цолоор шагнахаар болсон байна. 

Read More

Катарын нийслэл Доха хотод энэ сарын 15-22-нд болсон снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Б.Нарантуяа оролцож, Ази тивийн аварга анхны Монгол тамирчин болов. Тэрбээр 15 улааны төрөлд өрсөлдөн, нэг ч үе ялагдаагүй бөгөөд тэмцээний шигшээд 2024 оны Азийн аварга Энэтхэгийн тамирчинг 3-0 харьцаагаар ялж, финалд Хонг Конгийн тамирчинг мөн 3-0 харьцаагаар ялжээ.

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд олгох ногдол ашиг олгох шийдвэрийг ТУЗ нь хуралдаж шийдвэрлэсэн байна. Ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхлээд 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болжээ. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “2024 оны санхүүгийн балансаар 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон. Үүнээс, 2024 оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүсэн. Үлдсэн 200 мянга орчим төгрөгийг Цагаан сарын өмнө, хойно хоёр хувааж олгоно. Иргэдийн ногдол ашигт нийтдээ 1.1…

Read More

Н.Цэлмүүн “Монгол Улс хуульт ёстой, төрт улс аа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль журам, тогтоомжийн хүрээнд, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд л уул уурхайн бизнес эрхэлж байгаа.Хүн бүрт ийм боломж байгаа.Боломжоо амжилттай ашиглаад явж байгаа бизнесмен, аж ахуйн нэгжүүд зөндөө л байна.Бид үүсгэн байгуулагдсанаас хойш 3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг, эмч, цагдаа, төрийн алба хаагч гэх мэт нийгмийн бүхий л давхаргад хөрөнгө оруулалт, төсвийн эх үүсвэр болоход хувь нэмрээ оруулж ирсэн. Бизнесээс олсон хуримтлагдсан ашиг, орлогоо буцаад улс орны хаа нэгтээ бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилд оруусан. Нийт мөнгөн төгрөгөөр илэрхийлвэл 2 их наяд төгрөг…

Read More

ҮХЦ-ийн гишүүн асан Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож хэрэглэвэл шинийн 2, 3, 4-нийг амрах өдөр гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн асан, хуульч Б.Буяндэлгэр цахим хуудсаараа ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгаланд ханджээ. Тэрбээр: Сайд та “Хөдөлмөрийн тухай хуулинд Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нийтээр амрах баярын өдөр гэж заасан боловч энэ жил Шинийн 1 байхгүй тул 2 өдөр амарна” гэсэн мэдэгдэл тайлбар хийж байна. Хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг маш чухал. Хуулийг хэрэглэх гэдэг нь хуулийг биелүүлэхээс тусдаа ойлголт бөгөөд сүүлийн үед хуулийг тайлбарлан хэрэглэх гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон. Энэ…

Read More

Төрийн эрх бүхий алба хаагчид “CU”-гийн зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн гэх асуудлаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-гаас хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ тэд 1. Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн 2. Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг 3. Нийслэлийн ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч н.Цэрмаа 4. НХХААГ-ын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ 5. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр 6. БГД-ын ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Г.Батсүрэн 7. БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир 8. СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга…

Read More

Дуу гэдэг өөрийн хувь тавилантай байдаг. Тэр дуулсан дуучнаараа овоглогдож, шинэ залуу дуучдаар дахин амилж, ард түмэндээ дахин хүрдэг. Сүүлийн үед хуучны дуунуудыг сэргээн дуулах хандлагатай болсон. Өнөөдрийн бидний онцлох дуу бол Монгол тулгатны зуун дууны нэг “Ханан сүлжээ нэхээс” дуу юм. Уг дууны шүлгийг яруу найрагч Б.Доржпалам, хөгжмийг төрийн соёрхолт, Д.Бадарч бичжээ. 1988 онд зохиогдсон уг дууг Б.Сийлэгмаа /МУГЖ/, Н.Амгалан /МУГЖ/ нарт зориулан бүтээсэн ба тэр хоёрын дуулалтаар монголын ард түмний сэтгэлд хоногшсон энэ хоёр дуучны нэрийн хуудас болсон дуу юм. Б.Сийлэгмаа /МУГЖ/, Н.Амгалан /МУГЖ/ “Ханан сүлжээ нэхээс” https://www.youtube.com/watch?v=WXh6Kd-RVUs Өөрсдийн нэрийн хуудас болсон “Ханан сүлжээ нэхээс” дууг хоёр гавъяат…

Read More