Зохиогч: Эрхэм админ

“Этик” продакшны жүжигчин, найруулагч С.Одбаяр бусдын биед халдаж, толгой руу нь олон удаа тохойлдож цохиж буй бичлэг өнгөрсөн оны 12 сард цахим орчинд цацагдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, С.Одбаярт зодуулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул зөрчлийн хуулиар торгосон байна. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Read More

Э.Бат-Үүл: Монгол минь урвагчдаар баян! Орост урвагчид, Хятадад худалдагсад хоёрын хэн нь ялж эх орны минь эзэн суух вэ гэдэг цаг хугацааны л асуудал болсон. Өөрсдийгөө дорд үзэж, харийнхныг шүтэж боол мэт явтугай гэсэн тангадын хараал ёсоор болжээ! Гэхдээ, алдсан ч оносон ч эрх чөлөөтэй амьдарсан, 90 оноос хойших 35 жил, хойч үед маань үлгэр домог болон дурсагдсаар байх болно. Энэ үлгэр домгийн “хүлэг баатар”-ууд болох МоАХ-ынхаа партизануудад Анхдугаар Их Хурлын 35 жилийн ойн баярын мэнд хүргэе! Удахгүй эрх чөлөөнийхөө төлөө сүүлчийн тэмцэлдээ босон цуглацгаана аа! Эрх чөлөөний хүлэг баатрууд шиг тэмцэж явсан цагаа санаж байна шүү. Эр зориг гэж…

Read More

Уран бүтээлээс гадна хувийн амьдралаа холбон урлаг хэмээх их том айлд хамтдаа хүчин зүтгэж байгаа залуу жүжигчин хосууд цөөнгүй бий. Тэдний нэг нь Шинэ үе продакшны жүжигчин Х.Отгонтунгалаг болон жүжигчин Г.Баярхүү нар юм. Жүжигчин хосууд гурван хүүхэдтэй бөгөөд энэ жил нижгэр хурим хийхээр зэхэж байна. Цахим хуудаснаа “Энэ жилийн хайрын баярын өдөр том ажил амжууллаа удахгүй мэдэж бгаа биз. Урилга ааа хүлээгээд байж байгаарай удахгүй очлоо” гэжээ. Уран бүтээл болон хувийн амьдралаа хослуулж амжилттай яваа үлгэр жишээ гэр бүлд аз жаргал хүсье.

Read More

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртсоор. Яг энэ цаг үед ерөөл дүүрэн баяраа сэтгэл тэнүүн угтахаар айл бүр идээний дээдийг хоймроо залахаар бэлтгэл ажлаа базаадаг. Гэвч амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй зарим хүмүүс иргэдийн бэлтгэсэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, 02 дугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх…

Read More

Монгол улсын иргэн Х.З гэх бүсгүй 2022 оны 10 дугаарсарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Олимп виллаж хотхонд байрлах Синдрелла гоо сайханы эмнэлэгт филлер тарилга хийлгэсэн байна. Гэвч филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагаанысанамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас иргэн Х.Збаруун нүд хараагүй болжээ. Тодруулбал, филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлогбүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүднийхараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна. Үүний улмаас иргэн Х.З хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдагдалтай амьдарч байгаа бөгөөд ажил хийх боломжгүй байдалтай байна.…

Read More

Бурханы Хүү Баярбаатар нэрээр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Баярбаатар 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өөрийн тээврийн хэрэгсэлд байхдаа шууд дамжуулалт хийсэн. Уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон гэж үзэж 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Улмаар түүнийг дөрөв хоног саатуулаад байхад нь өмгөөлөгч нар нь шүүхэд хандсанаар суллагдсан. Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Эрүүгийн хэргийн давж…

Read More

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг. Тэгвэл Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд учирсан хохирлыг тус улсын Засгийн газар барагдуулахтай холбоотой шийдвэрийг шүүх дахин гаргажээ. Ингэхдээ Малайз Улсын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор шилжүүлэх шийдвэрийг шүүгч гаргасан байна. Ташрамд өгүүлэхэд, Ш.Алтантуяагийн гэр бүл анх 2007 оны зургадугаар сарын 4-нд /2007.06.04/ гаргасан гомдолдоо “Ш.Алтантуяа агсны үхлийн улмаас…

Read More

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн сүүлийн чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хийх Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зарлалаа. Тодруулбал, энэ сарын 20-ны пүрэв гарагт Гуам улсад 17:30 цагт Гуамын шигшээ багийн эсрэг тоглох бол 23-ны ням гарагт Улаанбаатар хотноо 13:00 цагт Японы шигшээ багийн эсрэг тоглоно. Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Мо нголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм. Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дараах тамирчид дуудагджээ. Тодруулбал, Б.Билгүүн (KHASIIN KHULEGUUD) О.Эрдэнэцогт…

Read More

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдлээ. Тодруулбал, Энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна” ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна. Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэнэ үү.

Read More

CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэрэг 2025 оны нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 50 минутын орчимд гарсан. Тодруулбал,тухайн эмэгтэй худалдагч охины толгойн тус газарт цохиж, агсам тавьсан байдаг. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж,шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Read More