Зохиогч: Эрхэм админ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Өнгөрсөн оны ногдол ашгийн эхний хэсгийг шинэ он гарахын өмнө иргэдэд 121,500 төгрөг олгосон. Харин үлдсэн ногдол ашиг болох 200 гаруй мянган төгрөгийг сар шинийн баяраас өмнө олгохуу гэх хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. Уг асуудлаар”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тодруулахад:  “Компанийн санхүүгийн жилийн эцсийн тайлан гарсан. Хуулийн хугацаанд буюу энэ сарын 19-нөөс өмнө Төлөөлөн удирдах зөвлөл хуралдана. Тус хурлаар ТУЗ шийдвэр гаргавал үлдэгдэл ногдол ашгийг сар шинийн баярын өмнө иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв аудитын шалгалтын дараа олгохоор бол ирэх 3,4-р сард олгоно” гэв.

Read More

Цагдаагийн албан хаагч 34 настай залуу 1-11 насны гурван хүүхэдтэйгээ угаартсан байж болзошгүйгээр амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гарагт буюу /2025-02-08/-ны шөнө гарчээ. Бидэнд ирсэн мэдээллээр  “Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг … тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. насанд хүрээгүй 3 иргэн Шатаж амь хохирсон 34 настай иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан” гэв.

Read More

Н.Номтойбаяр “Будаанаас нэр шигшээд гаргаад ирэв үү гэлтэй томилгоонуу, Ойрд ордноор томилгоо ихтэй. Өнөөдөр шоронд орохоо шахаж саатуулагдаж явсан Ж.Батзандан том бялуу хүртэж мэдэх газар БЭТ-өөр очсоноо баярласан хэрээ бархирав гэгчээр өөрөө зарлав. Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа мөн бялуу хүртжээ. Монгол төрийн босго яасан доошоо ороо вэ? Будаанаас нэр шигшээд гаргаад ирэв үү гэлтэй томилгоонууд” гэжээ.

Read More

Монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун шүлэг, найраглал, жүжгийн зохиол туурвиж, төрдөө үнэлүүлж, түмэн олондоо үнсүүлсэн Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт уран бүтээлч, телевизийн салбарын домог Шагдарсүрэнгийн Гүрбазарын “Монголоо гоёдог” хандивын тоглолтод урьж байна. Тоглолтод түүний уран бүтээлийн хамтран зүтгэгчид, тайз дэлгэц, мэргэжлийн урлагийн байгууллага, орчин үеийн дуу хөгжим, рок поп, нийтийн дуу, хошин урлагийн уран бүтээлчид нэгэн үдэш чуулж, “Шагдарсүрэнгийн Гүрбазар Монголоо гоёдог” хүндэтгэлийн тоглолтыг эрхэм үзэгчдэдээ толилуулна. Хүндэтгэлийн тоглолт 2025 оны 2 дугаар сарын 22-нд 18:00 цагаас UB Palace-ийн Концертын…

Read More

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай. Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу. Бид тийм байхыг шаардах эрхгүй юу. Бүхнийг албан шахалт, шаардлагаар, аргагүйн эрхэнд оруулж шийдэх гэдэг бидний энэ хүсэл л өнөөгийн дүлий, бүх хүнийг эрхэндээ оруулж хайрцаглах гэсэн дарангуйлагчдыг төрүүлсэн…

Read More

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас баржээ. Эл харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Тэгвэл өнөөдөр хүү нь цэргийн албанаасаа чөлөө авч хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө. Тэрээр” Ээж маань бүгд сайн байгаа гэж ярьж байсан. Цэрэгт байх хугацаандаа ээж дүү нараа алдсандаа харамсаж байна. Сайжруулсан түлш байнга түлдэг. Нүүрс түлдэг байхад угаартлаа гэж ярьдаггүй байсан. Надад одоогоор өмгөөлөгч байхгүй. Манай ах эгч нарыг ярилцлага мэдээлэл өгүүлэхгүй байх чиглэл өгсөн юм байна лээ. Хамгийн сүүлд ээж дүү нартайгаа 8 сард уулзсан. 12-р сард утсаар ярьсан. Юу ч мэдэхгүй…

Read More

Өнгөрөгч оны 11 дүгээр сард “Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу иргэн “Б” нь телеграмм хаягаар үл таних хүнтэй холбогдож, бусдад залилуулсан гэх мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай, эрэгтэй, “Б” нь спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор нэр бүхий хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэг флатпормд их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад…

Read More

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ жүдоч Г.Болор-Очир нар үерхэж нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээсэн жүдоч хос Г.Болор-Очир, Б.Баасанхүү нар үрийн зулай үнэрлэжээ. Тодруулбал, урд шөнө олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү урд шөнө амаржиж, хүүтэй болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан байна. Тэгвэл бид энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Гавьяат маань давхар биетэй болсон байсан. Урд шөнө амаржсан сураг гараад л байна” гэсэн юм.

Read More

Зохиолын дууны ертөнцөд оюутан байхаасаа өөрийн өвөрмөц хоолойгоор онцгойрч гарч ирсэн уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Өдгөө 39 насны босго алхаж яваа тэрээр хоёр дахь хүүхдээ өлгийдөж авлаа.Жүжигчин Л.Сөрөлт “Алтан хамтрагч минь аминаасаа амь салган эрүүл энх амаржиж. Хайртай хоёр найздаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе ” хэмээн цахимдаа бичжээ. Эрхэм дуучиндаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Read More

Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тухайн хэргийг үйлдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж.

Read More