Зохиогч: Эрхэм админ

Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна.

Read More

Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22-27 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -17-22 градус, Алтайн өвөр говиор -1-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар…

Read More

Дөрвөн найз нэг хүсэл мөрөөдөл дор нэгдэж, байгуулсан “Favway” уран бүтээлийн нэгдэл шинэ уран бүтээл болох “Хүлээх өрөө” уран сайхны киноныхоо нээлтээ хийсэн. Тэд Монголын соёл урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бүтээж буй охид. “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Хүлээх өрөө” юм. Үзэгчдийн магтаалын доор уг кино өдөр бүр кино театруудаар гарч байна. Нэгэн зорилгын төлөө нэгдсэн тэд кино нээлтийн үеэр нулимсаа барьж дийлэхгүй уйлж байгаа харагдсан.Баярынхаа өдөр манай дуранд ийнхүү буужээ.

Read More

Загвар өмсөгч С.Эрдэнэцогт халуун оронд шинэхэн амьдралаа эхлүүлсэн гэв үү. Тэрээр Ганчимэг гэх эмэгтэй учир ургуулж олон жил хамт амьдарсан. Гэвч хайртай эмэгтэйдээ гар хvрч хамтын амьдралаа дуусгасан. Ээгий гоонь эрийн амьдралаар амьдарч, фитнесээр идэвхтэй хичээллэх болсон ч халуун оронд шинэхэн хайртайгаа учирчээ.

Read More

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын хүү залуу жүжигчин Х.Сумъяадорж царайлгаараа алдартай. Анх эмчийн мэргэжил сонгож, АШУҮИС-д хоёр жил сурсны ард өвөө, аав, ээж, эгчийнхээ мэргэжлийг өвлөж  авч Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг дүүргэсэн. Сүүлийн үеийн Монгол кинонуудын гол дүрийг базаж байгаа нэгэн билээ. Тэрээр Тод манлай уяач Агваансамдангийн Батсүхийн эмч охин Б.Гангамаатай гэр бүл болсон . А.Батсүх гурван үeийн жүжигчид болох МУГЖ гэр бүлтэй ураглаж, олны танил гэр бүлийн тоог нэмжээ. Түүнийг “Хүлээх өрөө” кино нээлтийн үеэр ээж,эхнэрийнхэн хамт манай дуран онцлон буулгалаа.

Read More

ХӨСҮТ-д менингококкт өвчний нөхцөл байдал хэр байгаа талаар шуурхай мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Сүүлийн үед цахимд батлагдаагүй хуурамч мэдээлэл их явж буй тул албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр менингококкт өвчний таван сэжигтэй тохиолдол байсан ч шинжилгээ хийхэд хоёр нь батлагдсан. Эмчлэгдээд, эдгэрч гарсан. Он гарсаар нийтдээ 3 сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж, нас баралт бүртгэгдсэн. Одоо хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийгдэж байна. Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан дээрх хоёр тохиолдол албан ёсоор батлагдаагүй байгаа. Хоёрдугаар сарын дөрвөн болон зургааны өдрүүдэд хариу гарна. Нэг хүүхэд нь 2024.12.18-аас хойш хичээлдээ яваагүй…

Read More

2024 оны аравдугаар сарын 27-нд эхнэр М.Номин-Эрдэнэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж. Шүүгч Д.Мөнхтуяа даргалан, улсын яллагч С.Чимэдцэеэ, шүүгдэгч З.Шинэчагтга, түүний өмгөөлөгч Л.Соёмбо, хохирогч М.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хурлыг хийж, З.Шинэчагтагад 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Read More

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг” гэж хэлсэн.Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамаж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. Эрдэнэс тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа улс нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу. Централ тауэр, “Шангри-Ла”-аас улс…

Read More

“Favway” уран бүтээлийн нэгдэл, Хүлэгү пикчерстэй хамтран бүтээсэн “Хүлээх өрөө” кино нээлтээ хийлээ.Тодруулбал, “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж буйгаараа онцлог.  “Хүлээх өрөө” Уянга дүрд тоглосон Ү.Ундрал  Favway охидын цахим контент бүтээгчдийн нэг, залуу жүжигчин юм. Түүнийг тодотгох зүйл нь эгдүүтэй царай, ямар ч дүрд хувирч чаддаг чадвар нь юм.Хөөрхөн Ү.Ундралыг кино нээлтийнх үеэр манай дуран онцлон буулгалаа.

Read More