Цагдаагийн зүй бус харилцааг илчилсний төлөө цахим орчинд шүүмжлэлд өртөөд байсан Б.Ариунзаяад үүсээд байсан асуудалтай холбоотойгоор хилийн хориг тавиад байсан юм. Тодруулбал, Б.Ариунзаяагийн нэртэй хуурамч хаягнуудаас санаа зорилготойгоор хуурамч мэдээлэл ихээр тавьсан нь ийнхүү хилийн хориг тавигдах үндэслэл болоод байв.

Тэгвэл шүүхээс хуурамч хаягнуудаас цахим орчинд хуурамч мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болохыг тогтоосон тул хилийн хоригийг цуцалсан байна.

Тодруулбал, Ариунзаяагийн нэр бүхий хуурамч хаягаар “зсс, сурах сургууль мундсан биш дээ! Хэнд хамаатай юм бэ? Золбин сургуульд чинь тоож сурч байсанд баярлаж яваарай. Удахгүй энэ золбин улсаас чинь ч явна. Намайг буулгаж авч чадахгүй шүү” гэсэн агуулга бүхий стори хийсэн байсан. Тэгвэл шүүхээс энэхүү хаяг нь хуурамч хаяг болохыг тогтоож, ийнхүү хилийн хориог цуцалжээ.

Зургийн тайлбар: Хуурамч хаягнаас ийнхүү бичсэн болох нь нотлогджээ.