Сүүлийн үед санхүүгийн хувьд боломжийн амьдралтай охид, хүүхдүүд сүрдүүлэгт өртөх болсныг манай сайт онцолж байна. Энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагат хэд хэдэн удаа бүртгэгдсэн боловч оновчтой шийдэлд хүрч, арга хэмжээ авагдсан нь тун цөөн аж. Тухайлбал, дуучин Т.Дэлгэрмөрөний том охин Д.Зөөлөнсий мөн л сүрдүүлэгт өртсөн байж болзошгүй талаар аав нь цахим хуудсаараа мэдэгдэж, нууц бичлэг хийж сүрдүүлээд буй этгээдүүдийг олж өгсөн хүнд таван сая төгрөг өгөхөө амлаад байгаа юм.
Сүрдүүлэгч гэх этгээд Д.Зөөлөнсийгийн нууц бичлэгийг 500 мянган төгрөгөөр үнэлж, тэр хэмжээний мөнгө өгөхгүй бол олон нийтэд эсвэл эцэгт үзүүлнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн байж болзошгүй байна.
Цагдаагийн байгууллагаас уг асуудалд арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдээ хамгаалж, хувийн цахим хуудсаараа зарлал бичсэн нь энэ биз ээ.
Тэгвэл кофе толгой дээрээ асгуулдаг Б.Мандухай гэгч энэ төрлийн гэмт хэргийг хийдэг байсан байж болзошгүй байгаа бөгөөд тэрбээр олон охиныг ийнхүү сүрдүүлдэг байсан гэх мэдээлэл ч байна.
Хүний толгой дээр кофе асгасан гэж нийгэм даяаараа үзэн ядагдсан Б.Ариунзаяа охиныг таван жил сурсан сургууль нь хөөж, өмгөөлөгч аавыг нь элдэвлэн дарамталсан асуудал сар гаруйн өмнө гарсан. Харин уг хэргийн цаад эзэн нь толгой дээрээ кофе асгуулсан гэх хохирогчийн дүрд тоглосон охин Болортуяагийн Мандухай гэгч өөрөө байжээ.
Өдгөө 20 настай тэрбээр өөрийн бүлэглэл болох Ганхуягийн Ганболор, Энхбатын Содномжамц, Батчимэгийн Номин-Эрдэнэ нартай хамтарч насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татдаг байж болзошгүй байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр саяхан нэгэн нэрт дуучны бага насны охины архи уусан бичлэгийг цацна гэж 800 000 төгрөг нэхэж Шангрилла-гийн 00-н өрөөнд 40 минут орчим дарамталсан гэдгийг хэлэх хүн байна.
Кофе толгой дээрээ асгуулж олонд танигдсан Б.Мандухай нь өөрийн байгаа товлохдоо эхлээд өмссөн хувцас, авч байгаа кофе, барьсан утасыг нь хардаг гэнэ. 10 жилийн хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татаж элдэв янзын бичлэг хийж бусдыг дарамталж мөнгө олж амьдардаг нэгэн гэх мэдээлэл ч байна. Тэрбээр МУИС-ийн харьяа Хүмүүнлэгийн сургуульд сурдаг юм байна. Харин түүний сүрдүүлэг хамт хийдэг гэх хамсаатан, найз залуу Э.Содномжамц нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн 12-р ангид сурдаг юм байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.