Үйл ажиллагаагаа олон жилийн турш тасралтгүй явуулж буй цөөн үндэсний үйлдвэрүүдийн нэг бол “Мах импекс” компани.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшилд байдаг тус компани мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.

Соц нийгмийн үеэс тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иргэдээ махан хүнсээр хангаж ирсэн тус компанийн бүтээгдэхүүний сав баглаа боодол, чанар чансаа, хадгалалтын горимд итгэж худалдан авах хүн олон. Гэтэл тус компанийн үйлдвэрлэдэг “Нүүдэл” бөөрөнхий махныхаа он сарыг өөрчилж тавьдаг болохыг нэгэн иргэн цахим хуудаснаа онцолжээ.


Тэрбээр “Дэлгүүр ороод бөөрөнхий мах авах гээд он сарыг нь хартал давхар цаас наацан байхаар нь нэг л сонин санагдаад хуултал хадгалах хугацаа 1 сар байсныг 3 сар болгоод наачихсан байх юм. Дэлгүүрын хүнд хэлтэл сүрхий үлдэгдлээ буцаагаад аваад явдаг байсан юм буцаагаад ингэж наагаад аваад ирдэг байсан байна шд заваан юмнуудад хэлнээ гээд хоцрсон байдгийн. угацаа нь дуусаагүй юм гэж ер нь байна уу?! Нэг бол давхарлаад наачихна нэг бол солиод наачихна” хэмээн бичиж баримттай дэлгэжээ.

 

Үндэсний гэх тодотголтой “Мах импекс” үйлдвэр иргэдээ ингэж хулихдаж байхад, бид хэндээ итгэж хүнсээ худалдан авч идэх вэ. Өнөөдөр монголын хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартад анхаарал тавьж хяналт хийдэг байгууллага монголд байна уу, ер нь.