Тун удахгүй Эх үрсийн баяр буюу зургадугаар сарын 1-ны өдөр болох дөхлөө. Энэ жил нийслэлд 3000 гаруй ээж “Алдарт Эх” I, II одонгоор энгэрээ мялаана. Одонгоо гардаж авах ээж нарт дараах зөвлөгөөг хүргэж байна.


Алдарт эхийн одонгоо авах ээж нар монгол дээлээ өмсвөл илүү тухтай, зохимжтой. ээлээ бэлдчихсэн ээжүүд тэр дээлээ өмсөөрэй. Бэлдэж завдаагүй нь доорх зөвлөмжийг уншаарай.


Одон авах гэж байгаа бол элдэв чамин хийцгүй энгийн тэрлэг шиг дээл байвал их цэмцгэр цэгцтэй гоё харагддаг. Дээлний ханцуй залгаастай бол жавхаалаг сайхан залуу харагдуулдаг.

 

Мөн энгэр хээ хуаргүй цулгуй байж гэмээнэ одон маань тодорч харагддаг гэдгийг санах нь зүйтэй.
Дээлэн дээрээ том цүнх уут сав бүү чирээрэй, зураг дээр их муухай гардаг.

Гар утас багтах хэмжээний жижигхэн цүнхтэй очихол болно. Доогуураа ард урдаасаа битүү тупль өмсөөрэй, дээлэн дээр сандаал өмсөхөөр их онцгүй харагддаг.

 

Түүнчлэн, хар өнгийн трико бүү өмсөөрэй, өмсөхөөр бол биений өнгөтэй трико илүү зохимжтой.
Одонгоо авахынхаа өглөө эрт 7-8 цагаас үс зүсээ янзлуулаарай, амжихгүй шүү. Гэрээсээ 9 цаг гэхэд гараад одон гардуулах газраа ирэхийг бодоорой.

 

Замын түгжрэлээ тооцлох хэрэгтэй. Харин нөхөр хүүхдүүдээ өдрийн 14:00 цагын үед арга хэмжээ болох газар дээр ирүүлэх нь зүйтэй. Гардуулах газар танаас өөр хүн ихэнхидээ оруулддаггүй.

Харьяа хороо дүүргийнхээ заасан цагаас хоцрохгүй, заасан зааврын дагуу эмх цэгцтэй үйл ажиллагаандаа оролцоорой. Ингээд 6 сарын 1-ний өдөр Гэгээн сайхан дурсамжийг гэр бүлдээ зориулж бүтээгээрэй.

Одонгоо мялааж хүүхдүүдээ заавал баярлуулаарай. Амжилт.