Монголын хип хопын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн хамтлаг бол “Татар”. 1999 онд дунд сургуулийн ширээнээс нэгнээ олж, өдгөө монголын нэр хүндтэй хамтлагуудын нэг болсон тэд өнөөдөр Дархан хотыг зорьж буй аж. Өдгөө 40 насны босго алхаж яваа тэд хамтлагийнхаа ойн хүрээнд багагүй аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад ч зүгээр нэг Дархан руу яваагүй бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Давцан талын хоёрдугаар замаас Татар хамтлаг. Дархан руу хөдөллөө. Үзэгчид маань гэртээ ганцаараа үлдэхээс болгоомжлоорой” хэмээн бичжээ.

Татар бол 2003 оноос хойш дэлхийн стандартад нийцсэн дуу хөгжмийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг юм.

Өөрөөр хэлбэл, гадны зах зээлд уран бүтээлээ олон улсын худалдааны тухай хуулийн дагуу цомгоо борлуулж чадсан монголын анхны хип хоп хамтлаг билээ.