Монголын зохиолын дууны ертөнцөд өөрийн байр сууриа олсон уран бүтээлч бол Э.Чулуунчимэг. Өдгөө 33 настай тэрбээр өдгөө баруун аймгуудад аялж, амарч яваа. Тэгвэл түүнийг эзгүй хойгуур нэрийг нь барьж, тоглолтын зар тараасан асуудлууд удаа дараа гарчээ. Улмаар дуучин бүсгүй үүнд эгдүүцэж буйгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Сүүлийн үед өөрөө мэдээгүй байхад л нэг зураг орчихсон тоглолтууд олшрох боллоо. Аливаа юманд жаахан зарчимтай баймаар байна шүү” гэжээ.