Олноо “Явдаг Википедиа” хочоороо алдаршсан Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү олны танил байхаас залхаж буйгаа өөрийн цахим хуудаснаа зарлажээ. Тэрбээр олны танил байснаараа эмнэлэгт үйлчлүүлэх гэж очоод “хэлмэгдсэн” тухайгаа цахим хуудаснаа тэмдэглэсэн байна.
Г.Ганхүү “Өнөөдрөөс олны танил байхаа болилоо сда.
8.30 эмчид цаг аваад очлоо. Эмч хагалгаатай байсан тул хоёр хагас хүртэл хойшиллоо. Хүлээж хүлээж орох гэтэл нэг хүүхэн чи оочир дайрдаг Хэн бэ болоод явчихлаа.Үгүй ээ, би өглөөнөөс хойш л оочирлож бншдээ гэсэн. Яг чи оочирлож харагдаач болоод явчихлаа ккк.
Хөл бөмбөгөөс болоод хатуу үг хэлэхээр олны танил байж ямар бүдүүлэг муухай юм болоод явчихлаа.
Өөрсдөө болохоор дураараа харааж хэлэх хэлэхгүйгээр хэлнэ ккк.
Өнөөдрөөс дуртай зүйлээ хэлж ярих болно ккк” гэжээ.
Түүний хувьд өдгөө “Яг түүн шиг” шоуны шүүгчээр гуравдахь жилдээ ажиллаж буй. Дуучин, улс төрч, бизнесмэн, аялагч хэмээх олон төрхөөрөө танигдсан тэрээр ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан.

2012 оны ИТХ-ын сонгуулиар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, 4 жил ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв Хүн Электорат Эвсэл”-ээс дэвшиж байв. Г.Ганхүү 1990-ээд он буюу нийгэм шилжилтийн үед Чех улсын техникийн
их сургуулийг дүүргэсэн бөгөөд 2000 оны эхээр сэтгүүлч З.Алтайн хамт «Үүргэвчтэй аялал» нэвтрүүлгээр олон улсыг тойрон аялж байсныг уншигч та мартаагүй биз ээ.