Хошин урлагийн МУГЖ, “Шинэ үе” хамтлагийн ахлагч Н.Ариунболд буюу Бооёо дөрвөн охины аав. Өдгөө хоёр том охин нь Их Британийн нэр хүндтэй сургуульд суралцдаг.

Харин бага охид монголын хамгийн үнэтэй хувийн сургуульд суралцдаг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Өөрийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр охидынхоо ирээдүйг өнгөлж яваа жүжигчин Бооёогийн гэргий Ганцэцэг сүүлийн жилүүдэд сошиалд идэвхитэй байх болсон. Охидоосоо дутахааргүй овор багатай, гоо үзэсгэлэнтэй Ганцэцэг бүсгүй өөрийнхөө сайн сайхан байгааг гавьяат нөхрийнхөө хайр халамжтай холбон тайлбарлах нь бий. Тэгвэл тэрбээр охиддоо өвлүүлж буй зүйлсээ цахим хуудаснаа тодохойлон бичсэн байна. Тэдний хувьд охиддоо хүн чанар, хүмүүжил, боловсролыг өгөх нь хамгийн хүүхдүүддээ өгч буй хамгийн том өглөг гэдгээ онцолжээ.