Дунд сургуулийн сурагч байхаасаа буюу 10 настайгаасаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж, 21-хэн насандаа МУГТ гэх хүндтэй цолыг хүртсэн хүн бол М.Анхцэцэг. Дэлхийн хошой медальтай түүнийг өдий зэрэгтэй тамирчин болоход аав ээж нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тиймээс тэрбээр эцэг эхийнхээ ачийг хариулахыг хичээж явдгаа ч ярилцлагатаа дурьдсан байдаг.
Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд нэг хэсэг данстай явж байсан удаатай. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн тэрбээр 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын хүндийг өргөлтийн спортын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийг өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетта зэрэг жүжигт тоглож байсан, мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах хоёр хүүтэй.