Хүнсний талон авдаг өрхүүдэд шалгалт хийж, 200-аас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ.


Өнөөдөр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий. Энд бүх насны хүмүүс байдаг.

Хүнсний талон авах гол шалгуур нь сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхэд, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй ахмадууд зэрэг долоон бүлэгт багтсан хүмүүс ажээ.