Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, авьяас чадвараараа үзэгчдийг байлдан дагуулж буй жүжигчин бол О.Дөлгөөн. Өдгөө 31 настай тэрбээр “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрээр үзэгчдийн талархлыг хүлээж буй.

Үеийн уран бүтээлчдээсээ онцгойрч “томчуудад” тоогдож яваа тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Нэгэн хэсэг нөхрөөсөө тусдаа амьдарч яваа гэх хэл аманд өртөж явсан тэрбээр хүүгээ ойрын хугацаанд дүүтэй болгохоор төлөвлөж байгаа аж.

Түүний бяцхан хүү хэдийнэ 8 нас хүрсэн учраас дахин хүүхэдтэй болохыг маш их хүсч буйгаа жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагандаа дурьдсан байна.