Монголын хошин урлагт өөр өөрсдийн замналаар явж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу, “Эмоци” хамтлагийн ахлагч Түвшинтөр буюу Төөтөө нар. Ажил амьдралын гараагаа хошин урлагийн Х-Түц хамтлагаас хамтдаа эхлүүлж байсан гэх ижил түүхтэй тэднийг хоёрхон насны зөрүүтэй гэдгийг баргын хүмүүс мэддэггүй. Өөрөөр хэлбэл, жүжигчин Аглуу Төөтөөгөөс хоёр насны ах аж. Тиймээс нэгнээ “чи” хэмээн дууддаг гэнэ шүү. Төөтөөгийн хувьд туранхай биетэй учраас үеийнхнээсээ залуухан харагддаг. Тэрбээр хамтлагийнхаа эмэгтэй жүжигчин Г.Нарансолонготой оюутан байх үеэсээ нөхөрлөж, ажлын алтан хамтрагчид болсныг уншигч та андахгүй биз ээ.