“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэг монгол дуунаас гадна Орос дууг маш сайхан дуулдаг. Тиймдээ ч орос дуугаараа хэд хэдэн концерт хийж амжсан билээ. Багаасаа л “шар муур” хочтой явсан түүнийг оросын эрлийз гэж андуурах хүн цөөнгүй байсныг дурсан ярих дуртай. Өдгөө 40 насны босго алхсан дуучин бүсгүйн хувьд охин, нөхрийн хамт амьдардаг. Хорь гаруй жил ханилсан нөхрөө олны нүдээс нууж амьдардаг түүний охин энэ жил 8 нас хүрч буй билээ.
Сонирхуулахад, тэрбээр олны танил болохоосоо өмнө “Болор” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, “Люмино”, “Фанк Пит” гэх мэт хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулдаг байсан гэсэн шүү.