Гурван жилийн өмнө “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” нэртэй уран сайхны кино олны хүртээл болж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой киноны нэгээр шалгарч байв.

Тус кинонд Стив хэмээх Франц залуугийн дүрийг бүтээдэг Стив Морел монголд бүр мөсөн суурьшжээ. Тэрбээр манай улсад сууршин таван жилийн нүүрийг үзэж буй бөгөөд яг л кинон дээрээ гардаг шиг монгол ахуй, монгол өв уламжлал соёлыг сонирхож судалдаг нэгэн ажээ.
Стив Морел дээрх кинонд тоглохын тулд хэл ярианы бэлтгэл, морь унах дасгал сургуулилтыг хичээнгүйлэн хийж байсан бөгөөд өдгөө дадал болон хэвшсэн гэнэ шүү. Стив Морел бол Монголд хайртай, монголын газар нутаг, ёс заншлыг хүндэтгэж үздэг, монгол хэл бичгийг судалдаг, морин хуур суралцдаг, Монгол судлаач болохыг зорьдог, тэр ч бүү хэл монгол эхнэртэй болох сонирхолтой жирийн нэгэн Франц эр юм.