Хѳвсгѳл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд биеийн тамир спортын хороо, Хѳвсгѳлийн хүчтэн бѳхийн дэвжээ, “МОНОС” группын бѳх, Улсын арслан, дэд хурандаа Ц.Содномдорж Сингапурт хулгайн хэрэгт холбогдсон талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Тодруулбал, түүнийг нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай хамт саатуулагдсан гэх.


Энэ талаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэв.


Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан нэгэн. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “60 тэрбумын хэрэг”-ийг шалгах ажлыг хариуцаж байсан аж.