“Мolpedia” нэрээр сошиал орчинд видео контент бүтээдэг Б.Гансүхийг “40-өөс дээш насныхан “алга болж” байж эх орон маань сайхан хөгжих юм шиг санагддаг” хэмээн ярьснаар нь уншигч, үзэгчид андахгүй.

Сошиал орчинд идэвхтэй ажилладаг, залуу үеийн төлөөлөл тэрбээр өөрөө урт наслахын тулд дугуйгаар зорчдог гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, нийгмийн стресс, автозамын түгжрэл, илүүдэл жингээс өөрийгөө хамгаалж ийнхүү дугуйгаар явдаг бололтой.
Анх уул уурхайн инженерээр суралцдаг байсан тэрбээр багаасаа хошин урлагийн жүжигчин болохыг хүсдэг байсан гэнэ лээ. Өөрийнхөө контент сувгийн талаар тэрбээр ““Mol” гэдэг нь бидний мэдэх “орк” гэх үгтэй агаар нэг утгатай. Ерөнхийдөө “тэнэг” Монголчуудыг төлөөлүүлж нэрлэсэн үг юм уу. “Орк” үг хэрэглээнд хүчтэй нэвтрэхээс өмнө оронд нь “Мол” гэдэг үгийг ашигладаг байсан шүү дээ. Ингээд л “Molpedia” гэжээ.