Хэрэглэгчид ихсэхийн хэрээр нийлүүлэгчид олширч, сонголт өргөн болсон энэ цаг үед нэр хүндээрээ тэргүүлэгч “Номин” супермаркет граммын бүтээгдэхүүн дээрээ “ажиллаж”, хэрэглэгчдээс илүү мөнгө авдаг байсныг нэгэн иргэн цахим хуудаснаа онцолжээ.

Тэрбээр худалдан авалтдаа 2600 төгрөг төлөх байсан ч, дэлгүүрийн борлуулалтад итгэж, илүү мөнгө төлсөнөө гэртээ ирээд мэдсэн байна.

Иргэн О.Мөнхтуул “Би ёстой хэл ам хийж үзээгүйм байна одоо бол тэсэхгүйн
Авсан жингээ шалгах санаатай юм бүр жинлэж үзэж байгаад л мэдлээ. Тэрнээс өмнө дандаа шулуулж байжлдээ..
Өчигдөр таван шарын номингоос хүнс авсан чинь чинжүү нь илүү жинлэсэн байна.
262гр чинжүүг 430гр гэж зарж байншд.
Үнэндээ би 2,600₮ л төлөх байтал 4,128₮ төлж.
Хичнээн олон хүнийг ийм байдлаар шулдаг бол?!
Бусад авсангуудаа ч жинлэж үзлээ бараг л таарч байна.
5-10гр зөрөх бол одоо дүүрч 200гр илүү бичих бол арай шүү.
Савласан ногоог жин дээр нь аваачиж шалгаж байгаарай. Итгэж бол болохгүйн байна” хэмээн бичсэн байна.