Монголын нийтийн дууны ханхүү гэгдэж явсан С.Жавхлан өдгөө 40 нас хүрч, таван хүүхдийн эцэг болсон. Өөрийн гэсэн өвөрмөц темп, харизмтай тэрбээр тун удахгүй АНУ-д очиж “Би монгол хүн” тоглолтоо хийхээр болсон байна.
Түүний хувьд сүүлийн 10-аад жил уран бүтээл гэхээсээ илүү улс төр, нийгмийн шударга бус зүйлсийг нийтийн анхааралд хандуулж явсан. Улмаар улс төрийн сэнтийд сууж төр түшилцэж явав.