Өдгөө 80 насны босго хол алхаад буй Ардын жүжигчин Д.Ухнаа нь бүхий л амьдралаа урлагт зориулсан нэгэн бөгөөд одоо ч ажлын эрч хүч, хурд нь хэвээрээ гэдгийг урлагийнхан гайхширан өгүүлдэг.

Өнөөдөр урлагт ид хийж бүтээх насандаа ажиллаж байгаа залуусын хувьд Д.Ухнаа гуайн хурдыг гүйцэхгүй байгаадаа өөрсдийгөө чамлан суудгаа өгүүлсэн юм. Тухайлбал, тэрбээр өсч төрсөн нутаг Дорноговь аймагт “Маамуу нааш ир” дууны наадам зохион байгуулаад явж байсан бол маргааш нь Улаанбаатарт томоохон хэмжээний концерт зохион байгуулчихсан байдаг гэнэ.
Хэдийгээр 80 нас хүрсэн ч, насандаа сууж нам гүм амьдрахыг илүүд үздэггүй түүнийг манай сайтын папараци гэрэл зургийн дундаа буулгасныг онцолж байна.