“Эмоци” продакшны жүжигчин Ариука, “Outlaw” хамтлагийн дуучин Чинзо хоёр олны нүдийг хужирласан сайхан хос байсан. Урлагийн сайхан хос 2016 оны хавар охинтой болж, үрийн зулай үнэрлэсэн баярт агшнаа олон нийтэд хуваалцаж байсан юм.

Хосуудын хооронд асуудал гарч, тусдаа амьдрах болсон ч энэхүү охиноо хамтдан угтан авсан баярт мөчөө үлдээсэн сэтгэлд цаим сүлжээнд хадгалагдан үлджээ. Жүжигчин Ариука өдгөө шинэ амьдрал зохиож, өнөө маргаашгүй хоёр дахь үрээ өлгийдөх гэж буй.

Харин экс нөхөр Чинзо нь гоонь эрийн амьдралаар амьдарч буй. Өнөө маргаашгүй дүүгээ үнэрлэх гэж буй төрсөн ганц охиндоо тэрбээр хамгаас илүү анхаарч, халамж хайрыг үзүүлдэг гэнэ лээ. Үүнийгээ ч цахим хуудаснаа онцолдог.