Өнөөдөр 12.40 цагийн орчимд Номинреалтор ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын кран унаж хоёр хүний амь эрсджээ.
Хан-Уул дүүрэг дэх 18-р хороонд баригдаж буй барилгын сунадаг автокран кран унаж, тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас амиа алдсан байна.
Цагдаагийн байгууллагаас уг ослын дуудлагыг 12.52 цагт хүлээн авсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Уг мэдээлэл хэвлэлд цацагдахтай зэрэгцэн “Номин”-ынхэн хүн нас бараагүй гэх тайлбарыг өгч, хэргийг нуун дарагдуулж эхэлжээ.