Монголын загварын салбараас онцгойрч олон танигдсан царайлаг, боловсролтой, бизнесмэн залуусын нэг бол модель О.Билгүүн. Гудамжны хоол, майхантай аялал зэрэг сонирхолтой, содон бизнесийг эхлүүлж эрхэлж яваа тэрбээр монгол гэр барьдаг хүний эрэлд гарчээ. Энэ тухайгаа “Монгол гэр барих сургалт заадаг хүн байна уу? Аялалд авч явах гээд” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Түүний хувьд айлын ганц хүү бөгөөд багаасаа нийслэл хотод өсч өндийсөн нэгэн. Их сургуулийн боловсролыг гадаадад эзэмшсэн гэдгээрээ онцлоготой.

Тэрбээр өдгөө дөрвөн настай нэг охинтой. Өдгөө найз бүсгүй Алунгоогоосоо хоёрдахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж яваа залуу билээ.