Цагтаа монголын зохиолын дууны ханхүү гэгддэж явсан МУГЖ С.Жавхлан өдгөө хоёрдахь амьдралаа дуучин Г.Эрдэнэчимэгтэй эхлүүлэн, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил бөө мөргөл шүтэж, тэнгэр үзэлтэй болсон талаараа ний нуугүй илэрхийлдэг байв.

Харин сүүлийн үед шарын шашины томоохон төлөөлөгч Наро Банчэн гэгээнтэнтэй хамтрах болсон байна. Тэд саяхан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газын дэргэдэх Соёмбо чуулгын урилгаар 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдэд зориулсан өдөрлөгт оролцож, номын айлдвар, айлджээ.

 

Сонирхуулахад, Наро Банчэн гэгээнтэн нь С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн их багш юм. Дуучин бүсгүй багшаа дагаж Дарамсала хотод очин мөргөл үйлдэж явсан цаг саяхан. Эцсийн эцэст эхнэрүүдийн зөв гэдгийг уртын дуучин Г.Эрдэнэчимэг эр нөхөртөө мэдрүүлж, тэнгэр үзлийг нь шарын шашингаар сольсон бололтой.