Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм.

Хүн өөрийнхөө биеийн хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж, тухайн хөдөлгөөнөө ажиглаж, мэдэрч хийснээр маш богино хугацаанд биеийнхээ илүүдэл хорт бодисыг биеэсээ гадагшлуулж, их хэмжээний эрч хүч энергийг биедээ хуримтлуулж чаддаг байна.

Тэгвэл сүүлийн жилүүдэд манай иргэд иогоор идэвхтэй хичээллэж эхэлсэн бөгөөд бусдад үлгэр дуурайлал болсон олон сайн багш нартай болоод байна. Хамгийн олон шавь нартай, алдартай багш нарын нэг бол “Venus Yoga Studio”-ийн багш Ариунзаяа. Тэрбээр хэдхэн сарын өмнө хоёрдахь хүүгээ төрүүлсэн. Өдгөө гэр бүлийн хамт АНУ-д очсон бөгөөд тэндээ төвхнөж эхэлсэн байна.  Түүний хадмууд АНУ-д олон жил амьдарсан хүмүүс байдаг бөгөөд хүүхдүүдээ эмээ өвөөтэй нь уулзуулахаар ийнхүү очсон байна. Мөн тус улсад иогийн багш хийхээр ажил хайж эхэлснээ цахим хуудаснаа онцолжээ.