Цар тахлын өмнөхөн өөрийн эзэмшлийн орон сууцандаа хууль бус автомат тоглоомын газар ажиллуулж байсан хэмээн хилс хэргээр баалуулж, ажлаасаа “хусагдаж” явсан Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хүндэт донор болжээ.
Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа онцлоод, “Таны цус Доод тал нь 100 гаад хүнд тус болж амийг нь аварсан гэхийг сонсох үнэхээр жаргалтай хэрэг байлаа олон хүнд тус болохыг эртхэн мэдсэн бол өшөө ихийг өгч чаддаг бол өшөө олон хүнд туслах байж” хэмээн бичжээ.
Түүний хувьд монголын цагдаагийн байгууллагад 25 жил зүтгэж буй нэгэн юм.