Хуучнаар Байгалийн түүхийн музейн туурь дээр Чингис хааны музейг байгуулж буй. Гурван жилийн турш хэл амтай баригдаж буй тус музейн баруун талын автозам дээр нэлийтэл ус үүссэн нь олны анхаарлыг татаж байна.

Тэгвэл тус музейн дээвэр дээр тогтсон борооны усыг усны хоолойгоороо доош буулгасан нь ийнхүү “нуур далай” үүсгэхэд нөлөөлсөн бололтой.
Хамгийн сонирхолтой нь тус музей нь нэг талдаа ус зайлуулах ганцхан турба хоолойтой. Энэхүү ганц хоолой нь явган хүний зам хөндлөн татсан үер ус зайлуулах жижигхэн шугамтай аж. Уг шугам нь тус музейн дээврийн усыг зайлуулж дийлэхээргүй гадуур нь халгин цалгин урсгаж, автозам руу ийнхүү их хэмжээний усыг гаргахад хүргэжээ.