Өчигдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан ажилчид дээр кран унаж хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл өнөөдөр 15 цагийн орчимд Эко констракшны барьж буй барилга дээр буюу Хан-Уул дүүрэгт орших Маршалл таун хотхонд баригдаж байсан барилга дээр осол гарчээ.

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.