Олноо МУГЖ Г.Ариунбаатарын гуравдахь гэргий хэмээн цоллогдох болсон жүжигчин Б.Баярмаа өдгөө нам гүм амьдрах болсон. Мисс, жүжигчин, алдарт эх гэх олон гуншинтай тэрбээр хүний өөрийн нийлсэн 7 хүүхэдтэй.

Гэхдээ Г.Ариунбаатарын өмнөх амьдралаас төрсөн хөвгүүд өөр өөрсдийн ээж нар дээрээ байдаг бол, жүжигчин бүсгүйн анхны амьдралаас төрсөн гурван охин нь Б.Баярмаагийн ээж дээр байдаг гэнэ лээ.
Харин Г.Ариунбаатар, Б.Баярмаа нар дундаасаа төрсөн хөвгүүдтэйгээ Зайсангийн баячуулын амьдардаг тансаг хотхонд амар жимэр амьдарч байна.


Жүжигчин Б.Баярмааг анхны нөхөр нь хэрэг төвөгт орооцолдон багагүй зовоосон гэдгийг эх сурвалжууд ярьдаг. Харин үзэсгэлэнт бүсгүй оюутан байхдаа ханилсан, охидынхоо ааваас өөрчлөлтийг ихээхэн хүлээсэн ч үр дүнд хүрээгүй гэдгийг ойр дотныхон нь өгүүлдэг юм билээ.
Энэ удаад бид Б.Баярмаа бүсгүйг өөчлөх, гоочлох гэсэнгүй. Таван хүүхэд тээж төрүүлэн, гаргасан ч тачаангуй төрх, дур булаам байдал гээд сайхан бүхнийг өөртөө цогцлоож чадаж байгаа төрхийг онцолж байна.