Цагтаа цалгиаж, цалингаа буухаар наргиж явлаа гэдэг шиг “Эко” С.Нямдаваа өнөөг хүртэл барилгын салбарт нэр хүндтэй. Гэхдээ сайн барилга гэхээсээ илүү чанаргүй, асуудалтай барилгаараа алдартай.


Нийслэлд нэр нөлөө бүхий ах нарынхаа дэмжлэг түлхээсээр хотын хамгийн ашигтай байрлалд байшин олныг барьж, бизнесээ баавартай эхлүүлж, болоогүй мисс бүсгүйчүүдтэй нэр холбогдож дараахан нь “Алтан тариа”-н П.Цэнгүүний ууган охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, намба сууж, буурь заалаа гэх мэтээр энэ эрийн залуу насны үүх түүх, роман тууж хэвлэлийн хуудсуудыг дүүргэж явлаа.

Харамсалтай нь охинтой болсон хойноо Ф.Юнагаасаа өрх тусгаарлаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Мэдээж идэр залуу насны эр хүн болсон хойно юу гэж зүгээр байхав, загвар өмсөгч Б.Буджаргалтай амьдарч эхэлсэн.

Харин түүний экс эхнэр Ц.Юна чинээлэг гадаад эрийг удаах ханиараа сонгож, охиныхоо эцгийн орон зайг нөхөх болсон билээ. Монголдоо гахайн тагалцаг боловсруулан борлуулдаг болсон тэрээр өдгөө хоёр дахь үрээ өлгийдөхөөр зэхэж эхэлжээ. Давхар биетэй гэрэл зургаа цахим хуудаснаа нийтэлж эхэлсэн Ц.Юна хатагтай өнгөрсөн цар тахлын үеэр амраг хайрттайгаа Арабын нийслэл Дубай, Грекийн нийслэл Афин хотод аялж буйгаа илэрхийлж байв.