Хүүхдийн элч дуучин” өргөмжлөлтэй Ноён Бондгор өөрийг нь олонд таниулсан урлагийн нэрнээсээ татгалзаад дуучин Ц.Амарбаяр нэрээ бататгахыг хүсэх болсон.

Чинээлэг айлын эрх хүү гэгддэг тэрбээр тун удахгүй хуримаа хийхээр болж, хуримын гэрэл зургуудаа авхуулж эхэлжээ.

Түүний гэргийг Б.Золзаяа гэдэг үе тэнгийнх нь бүсгүй бий. Хосууд хамтдаа хэд хэдэн уран бүтээл гаргасан ч, олны дунд дорвитой яваагүй. Тиймээс тэд дуулахын хажуугаар караоке, ресторан, паб ажиллуулан чамлахааргүй мөнгө олчихдог гэсэн.
Түүний эхнэр Б.Золзаяагийн хувьд, МУГЖ С.Жавхлангийн эхнэр болох Г.Эрдэнэчимэгтэй мөн л хуурай эгч дүүс болтлоо дотноссон бөгөөд үйл мэтгэж, уран цэцэн үгс урсгах “эрдэмд” шамдан суралцаад байгаа. Үндэсний хувцас гоёлыг эрхэмлэж, будаг шунх хэрэглэхээ больсон гэдэг шүү.