Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Дээд модот булангийн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоноос хойд зүгт 30 км-т/Өсвөр насны хүүхэд 06.25-ны өдөр адуугаа хураахаар гэрээсээ мориор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид иргэн М /16 настай, эрэгтэй/-ыг 06.27-ны өдрийн 05:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:26 цагт тус багийн “Ардагийн-Ам” гэдэг газар /гэрээс нь зүүн хойд зүгт 3 км/ -аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.