Монголын загварын ертөнцөд хөөрхөн төрхтэй гэгддэг топ модель Х.Бадамгэрэл дуучин Бэкитэй гэр бүл болж, 11 дэх жилийн нүүрийг үзэж байна. Тэд өдийг хүртэл гэрлэлтээ батлуулаагүй явсан бөгөөд өчигдөр албан ёсоор аав, ээжид нь хатаг тавьж бэр гуйсан байна.


Энэ тухайгаа топ Х.Бадамгэрэл “Аавдаа зорьж очиж золгож охиныг нь хайрлан амьдралаа холбосон 11 жилийн түүхэнд 10 жилийн дараа Бэки албан ёсоор хадаг хүндэтгэлтэй уулзаж Ананд утасны цаанаас л харж байсан өвөөтэйгөө тэврэлдэн ӨВӨӨ ТА ИЙМ ЗАЛУУХАН ЮМ ЧИНЬ БИ ТАНЫГ ААВАА ГЭЧИХ ҮҮ гэж өвөөгийнхөө хамаг хайрыг нь хүргэж инээлгэсээр өнөөдөр ч хамт eвропыг хөндлөн туулсаар явна”
Би ч их олон эр хүнээр хүрээлүүлдэг. Хань ижил,хүү, Аавууд, Дүү нар гээд…. эднийхээ хайранд бөмбөрөөд л амьдарч яваагаа азтайд тооцдог доо
Аав минь эрүүл саруул энэ тунх байж ачийг нь хариулж нэрийг нь дуурсгах илүү олон сайхан мөчүүдийг мэдрэн охиноороо бахархаасай” гэжээ.
Х.Бадамгэрэлийн хувьд айлын том охин бөгөөд дороо гурван эрэгтэй дүүтэй. Удам угсаагаараа “өндрийнхөн” хочтой явсан түүний аав ээж тусдаа амьдраад хэдэн жилийн нүүр үзэж буй аж.