Дуучин A cool буюу Б.Анхбаяр ШШГЕГ-ын харьяа “Соёмбо” чуулгын даргаар томилогдож дэд хурандаа цолтой болоод буй. Түүний хувьд офицерын курст суралцаж, хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон билээ.
Тэгвэл тэрбээр өөрийг нь тойрсон хэл амны байд хариу барьжээ. Тэрбээр “Чи алдвал чи өөртэйгөө л нүүр тулна!
Чи өвдвөл Чи өөртэйгөө л нүүр тулна!
Өөрийгөө хайрла,Өөртөө л итгэ!
Чиний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй чиний өмнөөс хэн ч өвдөхгүй!

Мандах нар шиг өдөр байхад, Гуних гутрах бас өдөр байнаа!

Бусдын төлөө гэсэн сэтгэлийг чинь ойлгохгүй хүн олон байдаг ч Бусдын төлөө яваарай гэсэн өвөг дээдсийн сургаалыг мартаж болохгүй!

Чи бол Чи! Би бол Би өөрийнхөөрөө #ЗӨВ амьдар чиний амьдрал хэнд ч падгүй миний амьдрал хэнд ч падгүй! бусдад таалагдах гэж хичээх бус харин өөрийн үзэл бодолдоо үнэнч ЯВ!

Би бол муулуулах дуртай! Учир нь тэд чамайг улам цааш явах хүч өгч байна гэж ойлгодог!

Бүгд л чиний царайг харахаараа чамд саймширчил байдаг! Харин далдуур долдуур муулжил байдаг!

Тэглээ гээд яахуу? Цааш амьдрахаа больж сэтгэлээр гундаж бусдын үгээр хэл амаар амьдрах уу?

Чиний тарган,туранхай царайлаг царай муутай хэнд хамаатай юм бэ?
Чи өөрөө өөртөө таалагдаад энэ олдсон амьдралдаа сэтгэл хангалуун л амьдраач дээ!

Бүх зүйлийг батлах албагүй харин бүх зүйлийг цаг хугацаанд нь үлдээ!

Бид амьдралыг шүүхгүй ээ! Тэртээ тэргүй бүгд л хөгширнө цаг хугацааны дараа бүгд л үхнэ хумхийн тоос л болно!

Чиний амьдралаар хэн ч амьдрахгүй чиний замаар хэн ч явахгүй алганы хээ бүгд өөр байдагтай адил хүн хүний амьдрал зан төрх,хэв маяг өөр!

Тэртээ тэргүй энэ амьдрал чинь худал хуурмагаар дүүрэн! Шударга бус зүйлээр ч дүүрэн тэглээ гээд яахуу? Чи цааш алхах ёстой амьдрах л ёстой! Заавал ялагч ч байх албагүй заавал бусдын ятгалгаар чи тийм болох ёстой ч гэсэн юм байхгүй!

Өчигдөрхөн хажууд байсан хүн чинь өнөөдөр хорвоогоос байхгүй болоход маргааш нь мартдаг л хорвоо!

Зүгээр л байгаа хугацаандаа ЗӨВ сайхан л амьдар! Тэртээ тэргүй бүх зүйл цаг хугацаа,хэмжээ хязгаартай!

Намайг Баттулга овогтой Анхбаяр гэдэг эцгийн минь нэр бүтэн явбал болоо бусад нь хамаа ч алга!

Тэр сайлнуу муулнуу хамаа ч алга! Яагаад гэвэл” гэжээ.