Жил бүрийн баяр наадмаар айл бүрийн хойморт заларч, цэнхэр дэлгэцээр гардаг “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүрээр сэтгэлд хоногшсон Д.Гүрсэд гуай өнөөдөр Ардын жүжигчин цолны мялаалгын найраа өчигдөр хийжээ.

Тус цолны мялаалгын найранд үе үеийн тайз дэлгэцийн уран бүтээлчид нэг дор цугларч нэгэн үдшийг хамт өнгөрүүлжээ.
Д.Гүрсэд гуайн хувьд 2013 онд МУГЖ цол хүртэж байсан бол 2021 оны сүүлчээр АЖ цол хүртэж, урлагийн ертөнцөд өөрийн нэрээ тамгалж чадсан.
Түүний хувьд эхнэртэйгээ Сэлэнгэд арваад жил амьдарч байгаад түүнийг өөд болоход нь 2009 онд хотод иржээ. Тус аймагт Соёлын яамны томилолтоор “Сэлэнгийн долгио” чуулгад найруулагчаар ажиллаж байжээ. Түүний гэргий Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин, ёочинч Г.Нансалмаа гэж хүн байсан юм.