Монголын нийтийн дууны урлагт өтгөн хөмсөгөөрөө алдарт хүрсэн хүн бол Д.Намсрайноров. Тэрбээр өнгөрсөн жил цар тахлын үеэр “Ододтой бүжиглэе” шоунд бүжигчин Э.Түвшинзаяатай хамтарч, маш амжилттай оролцсон.

 

Эрхэм дуучин шоуны үеэр 10 гаруй кг жин хассан бөгөөд үүнийгөө өөрийн бүжгийн багш, хамтрагч Э.Түвшинзаяатай холбон тайлбарлаж байсан.
Тэгвэл өчигдөр буюу зуны дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр монголын урдаа барьдаг бүжигчин Э.Түвшинзаяа хуримлаж, айл гэрийн эзэгтэй болсон байна. Түүний хувьд 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсжээ.
Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртжээ. Мөн монголын урдаа барьдаг бүжигчнээс гадна олон улсад багшлах эрхтэй иогийн багш гэдэг. Тэрбээр “Beti dance and Yoga studio”г ажиллуулж, багшилдаг. Тэндээ бүх төрлийн бүжиг, иогийн сургалт явуулдаг. Жүжигчин О.Дөлгөөн, модель Номин зэрэг олон танил олон эрхмийн хувийн дасгалжуулагч багш нь.