Хүннү гүрний 𝟐𝟐𝟑𝟎, 𝟐𝟐𝟑𝟏, Их Монгол улс байгуулагдсаны𝟖𝟏𝟓, 𝟖𝟏𝟔, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 𝟏𝟏𝟎, 𝟏𝟏𝟏, Ардын Хувьсгалын 𝟏𝟎𝟎, 𝟏𝟎𝟏 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Бэлтгэл ажлын үеэр энэ жилийн үндэсний их баяр наадмын онцлог, үзэл санааг Улсын их баяр наадмын зохионбайгуулалтад зөвлөхөөр ажиллаж буй СУИС-ийн тэргүүлэхпрофессор, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааныгавьяат зүтгэлтэн С.Дулам багшаас тодрууллаа.

Сайхан зусаж байна уу. Таны хувьд гурав дахь жилдээ Улсын баяр наадмын зөвлөхөөр ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмын онцлог юу байх вэ?

Сайхаан. Сайхан зусаж байна уу? Өмнөх хоёр жилийн наадам цахимаар үзэгч түмэнд хүрсэн. Цахим наадам, цахим бус наадам хоёр өөр өөрийн гэсэн их онцлогтой. Баяр наадмын зөвлөх учраас Ерөнхий найруулагчтайгаа анхнааснь уулзаж, санаа оноогоо солилцож, гол концепцоо гаргаад ажиллахаар болсон. 

Энэ жилийн баяр наадам 100, 101 жилийн ойг хамтатган хийж буйгаараа онцлогтой. Та ямар үзэл санааг наадмын үзвэрт шигтгэж өгч байгаа вэ?

Ер нь урьд жилийн наадам өнжсөн тул энэ жил тэмдэглэлтойн баяруудыг давхцуулан хийж байна. Тиймээс монгол үндэстэн угсаатны олон мянган жил оршин тогтнож ирсэн түүхэн үеүд, монголчуудын бахархлыг шингээж өгсөн. Өөрөөр хэлбэл, гол концепц нь “Монгол бахархал” гэдгийгонцолж байгаа. Өнгөрсөн олон мянган жил, олон зуун жилдмонголчуудаас хүн төрөлхтний түүхэнд бүтээж өгсөн зүйлснь монгол үндэстэн бидний бахархал юм. Ингээд үзэхээр дэлхийн түүхэнд тэмдэглэсэн “Pax Mongolicaбуюу“Монгол хэв ёсны энх амгалан” гэх 150 гаруй жил үргэлжилсэн дайн байлдаангүй, амар амгалан жилүүдийг тогтоож байв. Хүн төрөлхтний түүхэнд 150 гаруй жил амар амгалан байна гэдэг маань ер бусын гайхамшиг юм шүү. Тухайн цаг үед амьдарч байсан нэгэн гадаад жуулчны тэмдэглэл байдаг. “Энэ их гүрний нэг захаас нөгөө зах хүртэл, шуудай алт үүрсэн 18-тай бүсгүй хүн явлаа гээдтөсөөлж бодвол, тэр бүсгүйд ямар ч аюул осол тохиолдохгүй, түүний үүрсэн алтнаас нэг цэн пун чдутахгүй, тийм энх амгалан бүрдсэн юм аа” гэсэн утгатай зүйл тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр тухайн тэмдэглэл хийсэн хүн урнаар сэтгэмжилсэн байж болох боловч, тиймэрхүү багцааны амар амгалан жилүүд байсан гэж үздэг. Тэр санааг бид баяр наадмын нээлтийн зураглалд тусгаж өгсөн.

Энэ бол бүх дэлхийн түүхчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг зүйл юм шүү. Тухайн үеийн Өрнө Дорно ертөнц Ази, Европ тив гэж байсан бөгөөд бие биеэ сайн мэддэггүй байсан. Тухайн үеийн ном зохиолыг уншвал, инээдмийн уран зөгнөлттэй зүйлүүд их гардаг. Яг л үлгэр шиг. Харин хоёр тивийг дамнасан их гүрэн байгуулагдахад, тивүүдийн харилцаа маш чөлөөтэй болж, хоёр тивийн хөгжилд үнэтэйхувь нэмэр оруулсан. Торгоны замаар зөвхөн худалдаа арилжаа, эд өлгийн зүйлс бус оюуны соёл харилцан нэвтрэлцсэн цаг үе байлаа. Энэ бүх үйл хэрэг бол монголчууд бидний бүтээсэн үйл хэрэг мөн. Энэ бол нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөхүйц түүхэн үнэн мөн. Тийм учраас дорно дахины соёлын бүтээлүүд, өрнө дахины соёл шинжлэх ухааны бүтээлүүдийг харилцан солилцоод, бие биенээ нөхөн сэлбэж, хүн төрөлхтний оюун ухаан, эрдэм соёл баяжин тэлсэн цаг үе юм.

Монголчуудын өөрсдийнх нь соёлын бүтээлүүд байна. Жишээлбэл, Марка Пологийн тэмдэглэлд дунд “Хүмүүс хоорондоо арилжаа наймаа хийхдээ, далбагар цаас өгч авалцаад,  ямар ч асуудалгүй болоод байх юм. Энэ бүхэн чухам яаж болоод байгааг би сайн ойлгохгүй байна” гэсэн байдаг. Энэ нь одоогийн цаасан мөнгийг хэлж байж л дээ.

Энэ наадамд долоон том үзэгдэл бий. Бүгд Монголын түүх соёлтой холбогдолтой. Хамгийн наад зах нь Монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгүүд гэх мэт. Монголчууд бид одоогоос 1400 жилийн өмнөх брахми монгол бичгээс авхуулаад, сонгодог монгол бичгээр дараалаад тод үзэг, дөрвөлжин үсэг гэх мэт 10 орчим үсэг бичиг хэрэглэсэн түүхтэй. Үүнийг бид үзүүлбэр болгон нээлтийн ёслолдоо оруулсан байгаа.

Монголчуудын соёлын шинээр олдсон нэгэн дурсгал болсон Алтай ятгаар тоглож байгаа харагдсан?

– Монгол хөг, ая дан гэх 5-р үзэгдэлд, монгол угсаатны хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийг онцолж байгаа. Хамгийн сүүлд гэхэд, алтайн уулсаас археологийн олдвороор ятга хөгжим олдож, “Алтайн ятга” гэх хөгжмийн соёлын дурсгалтай болсон. Мөн манай СУИС-ийн профессорын багийн оруулж ирсэн хурган чих зэрэг 25 хөгжмийн зэмсгийг нийтэд сурталчилна. Монголчууд бүхэл бүтэн хөгжмийн оркестр болж болох хэмжээний хөгжмийн зэмсгүүдтэй байсныг харуулна.

Энэ жилийн наадмын нээлтэд бөө мөргөлийн зан үйлийг түлхүү оруулсан санагдлаа?

Энэ бол хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгүүдтэй холбоотой юм. Монгол бүжгийн урлагийн үзүүлбэрийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн профессорын багийнхан судалгааг хийгээд тайзан дээр амилуулсан “Хөмөргөн гурвалжин, “Босоо цагаан гурвалжин бүжгэн жүжгийн хосолмол шинэчилсэн дэглэлтийг наадмыннээлтэд оруулж, бүжгийн гол үзүүлбэр болгож байгаа. Эдгээр бүжгүүд нь хадны зургаас сэдэвлэн бүтээгдсэн анхны бүжгэн жүжгүүд, инновацийн бүтээлүүд юм. “Хөмөргөн гурвалжин” нь 2019 онд ЮНСКО-ын тайзан дээр тоглогдож, дэлхийн 193 оны 819 үзэгчийн өмнө тоглолтоо хийж үнэлэгдсэн бүтээл. Үүнийг наадмын нээлтэд  зориулан дахин тоглохоор болсон. Монголын түүх, өв соёлыг багтаасан олон зүйлийг бид наадмын нээлтэд дэлгэн үзүүлэхээр зорьж байна. Улсын баяр наадмын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар болон бусад уран бүтээлчид маань хамтранбодож санаж сэдсэн зүйлсээ бүтээл болгохын тулд олон хоног хичээнгүйлэн зүтгэлээ. Сая хяналтаар үзэхэд маш сайхан дүр зураг гарч ирсэн байна гэж бодоод сууж байна.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.