Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгт 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор буюу Цэкү айлын том охин.

 

Шоуны үеэр залуухан, үзэсгэлэнтэй ээжээ гайхуулж явсан тэрбээр хоёр эрэгтэй дүүтэй ажээ. Дүү нартаа муугүй “атман” эгч гэгддэр тэрбээр тэднээрээ бахархдаг тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг.
Модель бүсгүйн хувьд энэ жил 26 настай, ганц бие статустай.

Тэрээр 1996 оны долоодугаар сарын 31-нд төрсөн бөгөөд “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн байна. Одоогоор “Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байна.