Монголчуудын хайртай бөх байснаа гэнэт бизнесмэн болж, гэгээнтэн тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн болсон хүн бол Ц.Цэрэнпунцаг.

Гэгээнтэн, цагаан хоолтон болсон нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэх яриа байдаг. Харин УИХ-ын гишүүн болох санаа сэдэл нь бусдын “хатгаас” гэдгийг хэлэх хүн ч байдаг. Үнэн худлыг нь эрхэм гишүүн өөрөө л тайлбарлах биз.

Бөх бөгөөд бизнесмэн улс төрч энэ эрхэм амь шигээ хайрладаг ууган охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки. Гэвч охин ажил хэргээсээ илүүтэйгээр хувийн тогтворгүй амьдрал, саваагүй үйлдэл, зохисгүй хувцаслалтаараа аавынхаа чихийг халууцуулж байгаа.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн хүлээн авалт буюу төрийн их дайллага дээр түүн шиг задгай хувцасласан хүн байсангүй.

Төрийн дайллага, бөх улс төрч аавын охин гэдэг утгаараа уг нь хамгийн зүй зохистой хувцаслах ёстой байв.