Азийн фэнгшүй холбооны зөвлөгөөг бид цувралаар хүргэдэг билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн таагүй зүйлийг хааж, бүхнийг шинээр эхлэх бол илүү амжилттай байх талаар тус холбооны ерөнхий зөвлөгч Э.Дөлгөөн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “За өнөөдөр хаагч одтой өдөр шүү. Хэн нэгэнд гомдсон бол гомдолоо тайл. Хэн нэгэнээс уучлалт гуйх ёстой бол гуйж өөрийнхөө гомдолыг тайл, таагүй зүйлээ тайл, турахаар шийдсэн бол хий, хоолны дэглэм барьж эхлэх гэж байгаа бол барь. Өөрийгөө өөрчилж таагүй зүйлийгээ хаахаар шийдсэн бол хаагаарай. Ер нь балжинням, дашням гэдэг шиг өнөөдөр их сайн өдөр бөгөөд гол нь маш гоёор эхэлүүлж, бүтээхэд, туурвихад, чухал шийдвэр гаргахад, ямар нэгэн зүйлийг хийхэд их сайн өдөр байгаа юм. Хичээгээрэй” гэжээ.