Үндэсний их баяр наадмын нээлтийг “Толин хул” дуугүйгээр төсөөлөх аргагүй. Жил жилийн баяр наадамд “Толин хул”-аараа “торгон жолоо өргөдөг” Харанга хамтлагийн дуучин, “хар азарга” хочит Х.Лхагвасүрэнгийн энэ жилийн наадмын гоёлыг онцолж дурандлаа.


Рок попын “акул” гэгддэг тэрбээр энэ жил урьд урьдынхаасаа илүү монгол дээл, ханзаатыг чухалчилж өмссөн байна. Улмаао ороолтоо соёмбо тэмдэгтэй, Монгол улсын төрийн далбаагаар төсөөлүүлж хийлгүүлжээ. Мөн бөөгийн сахиусынх нь эрх, толь, гавьяатын тэмдэг, дөрвөн талтай очирт хэвт бүхий зүүлтээр гоёсон байна. Мэдээж урт буржгар үс, хар нүдний шил, панда алчуур зэрэг имиджээ хаяж гээсэнгүй ээ.