Сүүлийн үед Хөвсгөлд аялж явахдаа хог хаягдал хаясан гэх хэл аманд өртөж, багагүй тайлбар хийж өөрийгөө биш гэдгийг батласан хөтлөгч, инфльюсер Д.Одзаяа бухимдалтай яваа бололтой. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийслэлийн хамгийн алдартай гэгддэг Говь сауны тухай гомдлоо сийлжээ.
Тэрбээр “Их олон жилийн турш тогтмол зорин ирж үйлчлүүлдэг газар маань юмсанж. Сая бас хөдөөнөөс ирээд л шууд хүүхдүүдээ дагуулаад орж ирсэн үйлчилгээ гэж бүр 00 болжээ. Олон жил ажилласан туршлагатай ресепшн, найрсаг үйлчлэгч бүсгүй, бие үрэгч, массажист гээд бүр сайн ажилчид нь ажлаасаа гарчихаж. Ахиж шагайлтгүй болсон байна шүү” гэжээ.